Мэдээ мэдээлэл

ЦАГ АГААРЫН АЮУЛТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллээр 2019 оны 4-р сарын 16-ны өдрөөс 21-ний өдрүүдэд Монгол Улсын нийт нутгаар салхины хурд 18-20 м/с зарим тохиолдолд 24м/с хүртэл шороон шуурга шуурах тул ард иргэд, малчид, аж ахуйн нэгж байгууллагуудад дараах сэрэмжлүүлэгийг хүргэж байна. 1. Салхи шуурга ихтэй үед ил задгай гал түлэхгүй байж ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх 2. Тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж холын замд зорчих 3. Мал хариулганд онцгойлон анхаарч салхи шуургатай үед бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг малд явуулахгүй байж аюулгүй байдлаа хангах 4. Барилга байгууламжийн дээврийн төмөр, цахилгааны шон, оруулга утсыг шалгаж гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх 5. Хүчтэй салхи шуургатай үед холын замд зорчихгүй байж төөрч осгохоос урьдчилан сэргийлэх 6. Гудамж талбайн гэрэлтүүлэгийн шон, сурталчилгааны самбар салхинд хийсч унахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хариуцах байгууллага, аж ахуйн нэгжүүд зохион байгуулах

“Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах иргэдийн анхааралд

“Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг 2019 оны 03 дугаар сарын 20-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн байранд хүлээн авна.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах иргэдийн анхааралд

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг 2019 оны 03 дугаар сарын 20-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн байранд хүлээн авна.

“Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах иргэдийн анхааралд

дэмжлэгт хамрагдах иргэдийн анхааралд “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг 2019 оны 03 дугаар сарын 20-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн байранд хүлээн авна.

Хог ачиж тээвэрлэх 4,5,6 сарын хуваарь

Хог ачилт тээвэрлэлтийн хуваарийн дагуу иргэд та бүхэн хогоо ачуулна уу

Иргэд эрүүл мэндийн даатгалаараа 20 орчим үйлчилгээг хөнгөлөлттэй авах эрхтэй

-Иргэд эрүүл мэндийн даатгал төлснөөр ЭМДС-гаас ямар үйлчилгээ авах боломжтой байдаг вэ? -Эрүүл мэндийн даатгалын сангаас 10 гаруй нэр төрлийн үйлчилгээг санхүүжүүлдэг. Тухайлбал, хэвтүүлэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ үйлчилгээ, амбулаторийн тусламж үйлчилгээ, оношлогоо шинжилгээ, уламжлалын эмчилгээ, сэргээн засах, тусламж үйлчилгээ, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, хорт хавдрын тусламж, үйлчилгээ, өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ, эмийн үнийн хөнгөлөлт үзүүлдэг. Мөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх тусламж, жирэмсэн болон төрсөн эхийн хавсарсан эмгэгийн эмчилгээ, эрт илрүүлэх үзлэг, оношилгооны төлбөрийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг.

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт ойр орчны 2 километрийг татаж хардаг 360 градус эргэдэг 9 камер тавигдаж иргэдийн амгалан тайван амьдрах нөхцөл байдал бүрдэж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой боллоо.

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт ойр орчны 2 километрийг татаж хардаг 360 градус эргэдэг 9 камер тавигдаж иргэдийн амгалан тайван амьдрах нөхцөл байдал бүрдэж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой боллоо.

Иргэн таны мэдлэгийн санд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

Хан-Уул дүүрэгт шинээр 5 хороо нэмэгдэж 21 хороотой болох урьдчилсан төлөвлөгөөний саналыг ХУД-ийн ИТХ-ын V хуралдаанд танилцуулж, НИТХ-д уламжилахаар болов.

ХУД-ийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанд НБХ-ны дарга Ц. Чинзоригт, гишүүд Б. Цэрэн, Г. Батсайхан, Ч. Бат-Оргил, Ч. Базарзаяа, О. Одончимэг, О.Анхбаяр, Г. Оюунтөмөр нар оролцож 70%-ийн ирцтэйгээр хуралдав. Мөн ХУД-ийн ЗДТГ-ын дарга Б. Энхболд, ЭЗТХ-ийн дарга Б. Лхагвабаатар болон 2, 3, 10, 11-р хороодын дарга нар оролцлоо. Хуралдаанаар Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас Төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор Хүн амын тоо, газар зүйн байршил, эдийн засгийн чадавхи, зам харилцааны нөхцөл зэргийг харгалзан дүүргийн 2, 3, 10, 11, 15 дугаар хороодыг өөрчлөх, шинэчлэн зохион байгуулах ажлын танилцуулгыг хийж, хороо тус бүрт 4 өрх тутамд 1 өрхөөс санал авах журмын дагуу айл өрхүүдээс санал авч гарын үсэг зурж дэмжсэн мэдээллийг өгсөн бөгөөд асуудлыг хорооны гишүүд хэлэлцэн хуралд ирсэн гишүүдийн 100% саналаар дэмжлээ. Ингэснээр Хан-Уул дүүрэгт шинээр 5 хороо нэмэгдэж 21 хороотой болох урьдчилсан төлөвлөгөөний саналыг ХУД-ийн ИТХ-ын V хуралдаанд танилцуулж, НИТХ-д уламжилахаар болов.

"Эрдэнэс таван толгой" ХХК-ний "1072 хувьцаа"-ны данс нээх хуваарь

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэдэд "1072 хувьцаа"-ны дансаа 2018 оны 11 сарын 16,17- ны өдрүүдэд хорооны байранд ирж нээлгэнэ үү. Бүртгүүлэхээр ирэхдээ: Хураамж 5000 төгрөг бэлнээр авчирна. Насанд хүрсэн иргэн: иргэний цахим үнэмлэх эсвэл иргэний бүртгэлийн лавлагаа авч өөрийн биеэр ирэх 18 нас хүрээгүй иргэн төрсний гэрчилгээ,эцэг эхийн аль нэгийн цахим үнэмлэх, эх хувийн хамт авч ирэх шаардлагатай.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиас

20 дугаар зүйл. Хамтарсан баг 20.1.Хамтарсан баг нь өрхийн эмч, сум, хороо, сургуулийн, халамжийн, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэх бөгөөд хамтарсан багийг тухайн сум, хорооны Засаг дарга ахална.

Нийслэлийн хамтарсан багийн тэмцээн, шилдэг хамтарсан багуудын үзэсгэлэнд оролцлоо

"Асуудал ба шийдэл" аяны хүрээнд зохион байгуулагдсан Нийслэлийн нийт 152 хорооны хамтарсан багуудаас шилдгээр шалгарсан хамтарсан багуудын үйл ажиллагааны туршлага, ажлын арга зүй үйл ажиллагааны талаар гаргасан хавтас, тараах материал, кейсийн хавтасны загварууд, ажил үйлчилгээний тайлан зэргийг дэлгэн тавьж сонирхуулав.

Хан-Уул дүүргийн Иргэдийн дундах спортын 7 дугаар их наадам

Хан-Уул дүүргийн Иргэдийн дундах спортын наадамд амжилттай оролцов

Олон улсын ахмадын баяр хүндэтгэлийн хүлээн авалт

АХМАДУУДЫН АНХААРАЛД... Олон Улсын болон Монголын Ахмадын баярыг тохиолдуулан тус хорооны ахмадууд та бүхэнд хүндэтгэл үзүүлэн хүлээн авах тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Шилдэг гэр бүлээр шалгарсан Аманжолын гэр бүлдээ баяр хүргье

Угийн бичгээ үе дамжуулан идэвхтэй хөтөлж, удам угсаа, ураг төрлийнхөө цусыг цэвэр ариун байлгахын төлөө сэтгэл зүтгэл гарган яваа соёлын биет бус өв тээгч дүүргийн шилдэг гэр бүлүүдийг шалгаруулж урамшууллаа.

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт авто зам дагуух 1 километр үерийн даланг сэргээн засварласан.

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт авто зам дагуух 1 километр үерийн даланг сэргээн засварласан.

Д.Сарангэрэл: 50 тэрбум төгрөгөөр хүүхдүүдийн шүдийг эрүүлжүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийлээ.

Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын тэтгэлэгт хөтөлбөр

ДЗМОУБ Хан-Уул орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт хамрагддаг оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан байгаа тул шаардлагатай материалиудыг бүрдүүлэн хорооны хөгжлийн нийгмийн ажилтанд авчирч өгнө үү

ИНЭЭД ЦАЛГИСАН ИХ ӨРГӨӨНИЙ ЭЗЭД ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 12 ДУГААР ХОРООНЫ ХАРЬЯА 2018 ОНЫ 1 САРААС 6 САРД ШИНЭЭР ТӨРСӨН ИРГЭДЭЭ ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭН БЯЦХАН ИРГЭДДЭЭ ДУРСАМЖ, БАТЛАМЖ ХАДГАЛУУЛАН,ГАРЫН БЭЛЭГ ГАРДУУЛАВ.

Оддын бэсрэг наадам

12 ДУГААР ХОРООНЫ НУТАГ ДЭВСГЭРТ БАЙРЛАХ СОНГИНЫ 1-Р ХЭСЭГ ГАЦААНЫ АР ХӨНДЛӨНГИЙН ГОЛЫН ЭРЭГ ДЭЭР 2018 ОНЫ 06 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН 10 ЦАГААС ОДДЫН БЭСРЭГ НААДАМТАЙ ТУЛ ИРГЭД ТА БҮХЭН МОНГОЛ ДЭЭЛ ХУВЦАСААРАА ГОЁЖ ХҮРЭЛЦЭН ИРЖ ӨРГӨНӨӨР ОРОЛЦОНО УУ. ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ TV-5 ТЕЛЕВИЗ, 12-Р ХОРОО. БЭСРЭГ НААДАМД УРЛАГ СПОРТЫН ОЛНЫ ТАНИЛ ХҮМҮҮС ОРОЛЦОНО

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг хорооны бяцхан иргэдтэйгээ хамт тэмдэглэн өнгөрүүлж, зорилтот бүлгийн хүүхдүүддээ баярын бэлэг гардуулав.

Ажлын байрын мэдээлэл

Хорооны иргэдийн анхааралд: Ажлын байрын мэдээлэл. Сонирхсон иргэн хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэнд бүртгүүлээд, мэдээлэл авна уу

Бүх нийтийн мод тарих өдрөөр хорооны нутаг дэвсгэрт нийт 96 модны суулгац тарьж, 300 орчим суулгацыг иргэдэд тараав.

Бүх нийтийн мод тарих өдрөөр хорооны нутаг дэвсгэрт нийт 196 модны суулгац тарьж, 300 орчим суулгацыг иргэдэд тараав

Улаанбаатар марафон-2018 олон улсын гүйлтийн тэмцээнд амжилттай оролцов.

Улаанбаатар марафон-2018 олон улсын гүйлтийн тэмцээнд нийт 30000 гаруй иргэн оролцож хурд хүчээ сорьж оролцон. Тус олон улсын гүйлтийн тэмцээнд хорооны 100 иргэн 15 албан хаагчийн хамт оролцсон бөгөөд 5 километрийн төрлийн гүйлтийн тэмцээн иргэн Б.Эрдэнэсайхан, М.Мөнхцэцэг нар амжилттай оролцож 14 болон 15 дугаар байруудыг тус тус эзэлж цэвэр усны жилийн эрх, пизаа хатын 50 хувийн хөнгөлөлтийн жилийн хөнгөлөлтийн эрхээр тус тус шагнуулсан байна. Мөн 10 дугаар сургуулийн жагсаал парадад оролцсон олон тэмцээн уралдааны шагналтай сурагчиддаа идэвхтэй оролцсонд талархал илэрхийлье.

“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн хүрээнд газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, таниулах сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулж хүүхэд, залуус, ажилтан албан хаагч, иргэдэд газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед өөрийгөө болон бусдыг аврах мэдлэг олгож дадлагажуулах зорилгоор “БЭЛЭН БАЙ” сургалт, өдөрлөгийг зохион байгуулан ажиллалаа.

Мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн пост ажиллаж байна

Мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн пост ажиллаж байна

СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭД ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА

СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭД ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА

Эко Хан-Уул дүүргийн хөгжилд хороодын залуучуудын оролцоо уулзалт хорооны иргэний танхимд 3 сарын 16-нд 10 цагт болно.

Эко Хан-Уул дүүргийн хөгжилд хороодын залуучуудын оролцоо уулзалт хорооны иргэний танхимд 3 сарын 16-нд 10 цагт болно.

Шинэ ажлын байрны зар

Шинээр ирсэн ажлын байрны зарууд

Газрын тухай хууль,тогтоомжийн хэрэгжилтийн талаар иргэдийн дунд олон нийтийн хэлэлцүүлэг

2018.01.15-ны өдөр 15-17 цагийн хооронд 7-р сургуулийн урлагийн зааланд Газрын тухай хууль,тогтоомжийн хэрэгжилтийн талаар дүүргийн 16 хороодын иргэдийн дунд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

Хөдөө орон нутгаас шилжин ирэх иргэний бүртгэлийн шилжилтийг 2020 он хүртэл түр зогсоов

Хөдөө орон нутгаас шилжин ирэх иргэний бүртгэлийн шилжилтийг 2020 он хүртэл түр зогсоов

"2018 оны Цэргийн бүртгэл" 2018 оны 1 дүгээр сарын 4-20- ны хооронд явагдана

"2018 оны Цэргийн бүртгэл" 2018 оны 1 дүгээр сарын 4-20- ны хооронд явагдана. Идэвхитэй хамрагдана уу

Зөрчлийн тухай хуулиас

НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

Эко дүүрэг” хог хаягдлаа ангилан, ялгах аян өрнүүлжээ

Эко дүүрэг” хог хаягдлаа ангилан, ялгах аян өрнүүлжээ

Хог хаягдалтай хамгийн сайн тэмцсэн дүүрэг

“Хоггүй хороо”, “Хороо сайхан бол Хот сайхан”, “Хоггүй ирээдүй биднээс эхэлнэ”, “Хог хаягдлыг ангилан ялгах” аян гээд олон ажлыг 2017 онд ХУД-ийн ЗДТГ-аас зохион байгуулж, 225 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ.

ХОГ ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХУВААРЬ

2017 оны 12 сар, 2018 оны 1,2,3-р саруудын хог ачих тээвэрлэлтийн хуваарь гарсан тул иргэд та бүхэн хуваарийн дагуу хогоо ачуулахад бэлтгэнэ үү

Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна.

Бүх нийтийн их цэвэрлэгээ 2017.12.16-нд зохион байгуулагдах тул иргэд, аж ахуй нэгж та бүхэн цас мөсний халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж иргэд та бүхэн хашааны харалдаа зам талбайг, аж ахуй нэгж байгууллагууд ойр орчны 50 метр квадрат газрын цас мөстөй халтиргаа гуулгаатай газрын зам талбайг цэвэрлэж өөрийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахад хамтарч ажиллана уу Жич: Аж ахуй нэгж байгууллагууд Цас мөсний их цэвэрлэгээний мэдээгээ 14 цагаас өмнө хорооны байранд авчирч өгнө үү

Хорооны шинэ жилийн баярын хүлээн авалт 2017.12.22-ний өдөр "River side" амралтын газрын хүлээн авалтын Их танхимд зохион байгуулагдахаар боллоо.

Хорооны 2018 оны "Шинэ жилийн баярын хүлээн авалт" 2017.12.22-ний өдөр "River side" амралтын газрын хүлээн авалтын Их танхимд зохион байгуулагдах гэж байна. TAX 55000төгрөг

Биеийн тамир, спортын Улсын үзлэг тооллогод спортын зэрэг цолтой иргэд та бүхэн идэвхтэй хамрагдана уу

Биеийн тамир, спортын Улсын үзлэг тооллого явагдаж байна. Спортын зэрэг цолтой иргэд та идэвхтэй хамрагдана уу

Малчид та бүхэн мал тооллогод малаа идэвхтэй хамруулж оролцоно уу

Мал тооллого дүүргийн хэмжээнд 2017 оны 12-р сарын 07-ны өдрөөс 17-ны хооронд явагдаж байна. Малчид та бүхэн мал тооллогод малаа идэвхтэй хамруулж оролцоно уу

Баннер

Хэрэглэгчийн хандалт