“Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах иргэдийн анхааралд

     Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг 2019 оны 03 дугаар сарын 20ий өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн байранд хүлээн авна.

Тавигдах шаардлага:

  • 35 ба түүнээс дээш  насны иргэн
  • Гадаадад ажиллаж, амьдарч байгаад ирсэн иргэн /Гадаад орноос сүүлийн 2 жилийн  дотор ирсэн байх/
  • Шаардлага хангасан аж ахуй эрхлэх үйл ажиллагааны төсөл
  • Санхүүгийн дэмжлэгт хамрагдсанаар ажлын байр шинээр бий болгох, өмнөх ажлын байрыг хадгалах
  • Үйл ажиллагаа эрхэлдэг ажлын байртай байх /өөрийн/
  • Төсөл хэрэгжүүлэгч нь аж ахуй, бичил бизнес эрхлэх туршлага, ур чадвартай байх

Жич:  Мал аж ахуй, худалдааны чиглэлээс бусад үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлийн төсөл хамаарна.  Хүнсний үйлдвэрлэл эрхлэгч нь Мэргэжлийн хяналтын тусгай зөвшөөрөл,  Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээтэй байх.                                                                                                               Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг санхүүгийн дэмжлэгт хамрагдахаар төсөл ирүүлсэн иргэний үйл ажиллагаа явуулж буй ажлын байртай нэг бүрчлэн танилцана.                                                                                                Төсөл ирүүлсэн иргэн нь төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг, тухайн хорооны Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын дарга, хэсгийн ахлагч, санхүүгийн дэмжлэгт хамрагдахаар төсөл өгсөн иргэдийн өмнө төслийнхөө талаар танилцуулга хийж, шалгаруулалтад оролцоно.                                                                                         

  Бүрдүүлэх бичиг баримт:

  • Санхүүгийн дэмжлэг хүссэн өргөдөл
  • Иргэний өөрийн болон хамтран ажиллах бусад иргэдийн иргэний үнэмлэхний хуулбар /Хан-Уул дүүргийн иргэн байх/
  • Аж ахуй, бичил бизнес эрхлэх үйл ажиллагааны төсөл, төлөвлөгөө
  • Гадаадад ажиллаж, амьдарч байгаад ирсэн бол гадаад паспорт

      Жич: : Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн хэмжээ:    5.0 хүртэл сая төгрөг

      Санхүүгийн дэмжлэгийг 36 сарын дотор 100 хувь эргэн төлнө.

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН  ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Утас:  70134366

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт