ИНЭЭД ЦАЛГИСАН ИХ ӨРГӨӨНИЙ ЭЗЭД ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны харьяа 2018 оны  1 сараас 6 сард  шинээр төрсөн нийт 59 иргэнээ ээжүүдийнх нь хамт хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн бяцхан иргэддээ дурсамж, Сонирхолтой статистик үзүүлэлтээр Монгол улсын хэддэх иргэн болж төрсөн тухай "Батламж"-г гардуулан, Нано технологиор бүтээгдсэн сэгсрэлтээр халдаг "Хүүхдийн угж"-ийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн зүгээс бяцхан иргэддээ гарын бэлэг болгон гардуулав. Тус арга хэмжээг уламжлал болгон 3 дахь удаагаа зохион байгуулж байгаад иргэдийн зүгээс сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байсан бөгөөд жилд 2 удаа эхний 6 сард төрсөн болон сүүлийн 6 сард төрсөн гэсэн байдлаар 2 хэсэг болгож хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж байна. 2017 оны 1 сараас 2018 оны 7 сарын 2-ны өдрийг хүртлэх хугацаанд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо 192 бяцхан иргэнээ хүлээн авсан байна. Монголын үрс маш олон болтугай.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт