Малчид та бүхэн мал тооллогод малаа идэвхтэй хамруулж оролцоно уу

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны А/398 дугаар захирамжийн дагуу мал, тэжээвэр амьтдын тооллогын бэлтгэл ажлыг ханган, мал тооллогыг 2017 оны 12-р сарын 07-ны өдрөөс 17-ны хооронд дүүргийн хэмжээнд зохион байгуулан явагдаж байна.

Энэ жилийн мал, тэжээвэр амьтдын тооллогод малтай өрхийг GPS төхөөрөмж ашиглан малтай өрхийн хаягийг газарзүйн байршилд тэмдэглэж, мэдээллийг хүн ам, өрхийн мэдээллийн сантай тулгаж програмд оруулснаар Хан-Уул дүүргийн 2017 оны малтай өрхийн орон зайн мэдээллийн сан бүрдэх ач холбогдолтой юм.

Өнгөрсөн жил дүүргийн хэмжээнд 816 малтай өрхийн нийт 37520 мал тоологдсон байна.

Малчид та бүхэн мал тооллогодоо идэвхтэй оролцоно уу.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт