Хорооны танилцуулга


ЭРХЭМ ЗОРИЛГО
Төрийн үйлчилгээг хүн
бүрт шударга, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, төрөөс явуулж буй бодлого шийдвэрийг хорооны хэмжээнд хэрэгжүүлж иргэдийнхээ санал бодол, орон нутгийн онцлогт тохируулан олон нийтийн оролцоог хангаж, хороогоо Ногоон тосгон болгон хөгжүүлэхэд оршино.
ЗОРИЛТ

  • Төрийн үйлчилгээг хүн бүрт шударга, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж ажиллахад шаардлагатай суурь судалгааг тогтмол шинэчлэн гаргаж ажиллах,
  • Төрөөс явуулж буй бодлого шийдвэрийг хорооны хэмжээнд хэрэгжүүлж иргэдийнхээ санал бодлыг тусгаж ажиллах
  • Орон нутгийн онцлогт тохируулан олон нийтийн оролцоог хангахад шаардлагатай төслийг олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж хэрэгжүүлэх
  • Хороогоо Ногоон тосгон болгон хөгжүүлэх зорилгын хүрээнд жилд 2 удаа мод тарих өдрүүдээр иргэд, аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран мод тарьж, цаашид тогтмол арчилж байх



Тус хороо нь
1960–аад оны дунд үед Биокомбинат ТӨҮГ-ыг түшиглэн байгуулагдсан Ажилчны районы 10 дугаар хороо хорин гэсэн статусаас 13 дугаар хороо болон өөрчлөгдөж, улмаар 1992 онд Засаг захиргааны шинэчлэлээр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо болон өөрчлөгдөн байгуулагдсанаар өдгөөг хүртэл иргэдэд төрийн үйлчилгээг  хүргэж ирсэн. Хороо үүсгэн байгуулагдсан үеэс хойш хорооны засаг даргаар С.Чойжилсүрэн, Н.Базар, Ч.Лхагва, Л.Гантулга, Д.Долгор, Б.Энхсайхан, 2013-2016 онд Н.Туяацэцэг, 2017 оноос Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Долгор нар томилогдон ажиллаж байна.

Хан-Уул дүүргийн 12-р хороо нь Улаанбаатар  хотоос 25 км-ийн зайтай оршдог. Урд талаараа Хан-Уул дүүргийн 14-р хороо, баруун талаараа Хан-Уул дүүргийн 13-р хороо,  хойд талаараа Сонгинохайран дүүргийн  20 дугаар хороо, зүүн талаараа Хан-Уул дүүргийн 10 дугаар хороотой хил залган оршдог. 1690 өрхийн 5924 хүн амтай, 5953,1 га газар нутагтай, Туул голын сав газарт оршдог тул зам тээвэр, цахилгаан, харилцаа холбоо, дэд бүтэц сайн хөгжсөн. Хорооны нутаг дэвсгэрт төрийн байгууллага  10 дугаар сургууль 121, 190 дүгээр цэцэрлэг, цагдаагийн 2 дугаар хэлтсийн био дахь хэсэг, Монголын цахилгаан холбооны 31 дүгээр салбар, томоохон аж ахуйн нэгж байгууллагуудаас дурьдвал Биокомбинат ТӨҮГ, Зэвсэгт хүчний 326 дугаар анги, Сонгино амралт, Сод монгол, МТ ШТС-ууд гэх мэт 70 гаруй аж ахуй нэгж байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.

Үзүүлж байсан амжилтаас:

  • 2017 он Нийслэлийн Шилдэг 20 хорооны нэгээр шалгарсан амжилттай 
  • 2017 онд оны хороодын спорт хамтлагуудын дундах 3 төрөлт тэмцээнд 3 дугаар байр эзэлж Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулж байв.
  • 2018 онд Ерөнхий сайдын нэрэмжит Дүүргийн иргэдийн дундах спортын 7 дугаар их наадамд Гар бөмбөгөөр эмэгтэй баг тамирчид 3-р байр эзэлж, Олс таталтаар эрэгтэй баг тэргүүн байрыг эзэлсэн амжилтыг үзүүлэн дүүргийн аваргаар шалгарч байв.
  • 2018 оны хороодын спорт хамтлагуудын дундах 3 төрөлт тэмцээнд 2 байр эзэлж Өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнуулж байсан амжилтыг үзүүлэв.
    • 2018 оны Дүүргийн шилдэг хамтарсан багаар шалгаран дүүргээс төлөөлөн нийслэлийн хамтарсан багуудын үзэсгэлэнд оролцож байсан амжилтуудыг тус тус үзүүлсэн байна.
    Иргэдээс ирэх өргөдөл гомдлын асуудлыг зохион байгуулагч М.Эрдэнэбат Утас: 80845589, 77196512-руу залгаж мэдээллийн ажилтантай холбогдон 12-р хороотой холбогдож та утсаар болон биеэр хорооны байранд ирж өргөдөл гомдолоо бичгээр болон аман хэлбэрээр гаргаж болно.





 

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт