2018 оны 3 сарын 1-нээс эхлэн Оюутан цэргийн бүртгэл
Монгол Улсын иргэн нь эх орноо хамгаалах үүргийн дагуу 12 сар буюу нэг жилийн хугацаат цэргийн алба хаах, цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах, цэргийн албыг мөнгөн хэлбэрээр дүйцүүлэх, “Оюутан цэрэг” сургалт, “Гэрээт цэрэг” зэрэг таван төрлөөр цэргийн алба хаадаг. Цэргийн алба хаах таван төрлийн нэг “Оюутан цэрэг” хөтөлбөрийн Улаанбаатар дахь бүртгэл 2018 оны 3 сарын 1-10 хооронд явагдах гэж байна.
Журмын дагуу хөтөлбөрт хамрах иргэн нь
- 18 нас хүрсэн,
- Их, дээд сургууль/1-р курс байх /,
- МСҮТ-д /1-р курс байх/ суралцдаг байх
- Иргэний үнэмлэх,
- Цэргийн үүрэгтний үнэмлэх,
- Оюутны үнэмлэх,
- Эрүүл мэндийн даатгалын дэвтэр/Сүүлийн нэг жил төлөгдсөн байх/,
- Сургуулийн тодорхойлолт,
- Сурлагын дүнгийн хүснэгт /голч дүн 2.8-аас дээш байх/,
- Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл бичиж бүртгүүлнэ.
 Хан-Уул дүүргийн нутаг дэвсэрт байгаа Их дээд сургууль болон МСҮТ-ийн  оюутануудын бүртгэнэ. 3 дугаар сарын 9-нийг хүртэл үргэлжилнэ. Мөн 18 настай оюутан нь 4 дүгээр сарын 1-нээс өмнө төрсөн байх шаардлагатай.
Бүртгэл: Хан-Уул дүүргийн Соёлын ордонд ажлын цагаар бүртгэнэ.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт