“Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах иргэдийн анхааралд

      Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг 2019 оны 03 дугаар сарын 20-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 10ы өдрийг хүртэл  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн байранд хүлээн авна.

Тавигдах шаардлага:

  • Аж ахуй болон өрхийн үйлдвэрлэл эрхлэх чадвартай ахмад настан байх

    Төсөл шаардлага хангасан байх.Төсөл хэрэгжүүлэгч нь аж ахуй, бичил бизнес эрхлэх туршлага, ур чадвартай байх

    Жич:  Мал аж ахуй, худалдааны чиглэлээс бусад үйлдвэрлэл үйлчилгээний төсөл хамаарна.  Хүнсний үйлдвэрлэл эрхлэгч нь Мэргэжлийн хяналтын тусгай зөвшөөрөл,  Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээтэй байх.                                            Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг санхүүгийн дэмжлэгт хамрагдахаар төсөл ирүүлсэн иргэний үйл ажиллагаа явуулж буй ажлын байртай нэг бүрчлэн танилцана.                                                                                                Төсөл ирүүлсэн иргэн нь төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг, тухайн хорооны Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын дарга, хэсгийн ахлагч, санхүүгийн дэмжлэгт хамрагдахаар төсөл өгсөн иргэдийн өмнө төслийнхөө талаар танилцуулга хийж, шалгаруулалтад оролцоно.

    Бүрдүүлэх баримт бичиг:

  • Хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Төсөл хэрэгжүүлэгчийн хүсэлт
  • Иргэний үнэмлэхний хуулбар /Хан-Уул дүүргийн иргэн байх/
  • Аж ахуй болон өрхийн үйлдвэрлэл эрхлэх хугацаа, гарах үр дүн, санхүүжилтийн тооцоо болон бусад шаардлагатай зүйлийг тусгасан төсөл, төлөвлөгөөтэй байх
  • Тэтгэврийн дэвтрийн хуулбар

Жич: Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн хэмжээ: 3.0 сая хүртэл төгрөг Санхүүгийн дэмжлэгийг 24 сарын дотор 100 хувь эргэн төлнө.

 

Холбогдох утас: 70134366

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт