Хорооны Залуучуудын зөвлөлийг зохион байгуулж ажиллах сонирхолтой 15-34 насны залуусыг урьж байна.

Хан-Уул дүүргийн дэргэдэх Залуучуудын зөвлөлийн салбар зөвлөлийг Хорооны залуусаас бүрдүүлж Хорооны Залуучуудын зөвлөлийг үүсгэх тул Залуучуудын зөвлөлд сайн дураар ажиллах сонирхолтой 15-34 насны залуусыг урьж байна. Хэрвээ та Залуучуудын зөвлөлд оролцох сонирхолтой бол Хорооны хөгжлийн Нийгмийн ажилтантай холбогдоно уу Холбогдох утас:  77196512, 88171300

Залуучуудын зөвлөлд хамрагдахад үүсэх давуу тал

-  Хамтын хариуцлагын тогтолцоонд нэгдэж, хөгжих /Сайн дурын үйл ажиллагаанд хамрагдаж цаашид олон улсын тэтгэлэгт хамрагдахад түлхэц болдог/    

-  Хан-Уул дүүргээс зохион байгуулж буй гадаад, дотоод үйл ажиллагаанд оролцох

-  Үндэсний өв уламжлал, үнэт зүйлийн сургалтуудад хамрагдах

-  Дүүргийн дэргэдэх байгууллагуудаар үйлчлүүлэх  /Залуучуудын хөдөлмөр зуучлалын төв, Залуучуудын хөгжлийн төв/

-  “Бүтээгч ертөнц” хамтын хөгжлийн орон зайн үйл ажиллагаанд оролцох

-  Дүүргийн салбар нэгж байгууллагууд, зөвлөлүүдтэй хамтран ажиллах, сонирхлын клубүүдэд хамрагдах

-  Залуучуудын зөвлөлөөр дамжуулан МЗХ-ны шагнал, цол тэмдэгт залуучуудаа тодорхойлох, олгох

 - Хорооны  байрны хурлын болон сургалтын танхим, номын сангаар үйлчлүүлэх

-  Залуучуудын сайн дурын үйл ажиллагаанд оролцох

 

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт