Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт авто зам дагуух 1 километр үерийн даланг сэргээн засварласан.
Төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт авто зам дагуух 1 километр үерийн даланг сэргээн засварласан. Үерийн даланг шинээр сэргээн засварлахад шаардагдах ажлын хүчийг тухайн орон нутгийн ажилгүй иргэд болон сайн дурын иргэдийн оролцоотойгоор Хан-Уул дүүргийн Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран олон нийтийг түр ажлын байраар хангах хөтөлбөрөөс нийт 25 иргэнийг түр ажлын байранд хамруулж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулан ажиллуулсан бөгөөд хорооны нутаг дэвсгэрт байрлах Мандах булаг ХХК, Боржин зам ХХК, Ядам-Од ХХК, Мааньт хараат ХХК-ийн хайрганы карериудаас 0,5-ын 20 /хово машин/ болон 5-15-ын хайрга /10 хово машин/-ийг тус тус нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй авсан нь үерийн далангаа барихад тодорхой дэмжлэг болсон.

Ажиллах хугацаанд үерийн даланд хуралдсан хур хог хаягдал, элс шороо болон чулуулгийг далангаас цэвэрлэх гаргахаас гадна бөглөрсөн хоолойг цэвэрлэж, үерийн усанд идэгдэж эрэг үүссэн хэсгүүдэд барилгын хаягдал хогоор дүүргэлт хийн дагтаршуулсанаар үерийн далангаа цутгасан.
"Гамшигт тэсвэртэй-Улаанбаатар" төсөл манай хороонд хэрэгжсэнээр цаашид тохиож болзошгүй эрсдлийг бууруулах бүтээн байгуулалтыг хийхэд тухайн орон нутгийн оршин суугч иргэд олон нийтийн оролцоонд тулгуурлаж хамтдаа эрсдлийг бууруулж болно гэдгийг тус үерийн далангийн бүтээн байгуулалтаар харууллаа. Цаашид том жижиг гэлтгүй тохиож болзошгүй олон эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах бүтээн байгуулалтыг хамтдаа хийж чадна гэсэн иргэдийн идэвхи санаачлага маш чухал юм байна" гэдгийг тухайн хороонд оршин суугч иргэдийн төлөөлөл хэлж байлаа.
Төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт авто зам дагуух үерийн даланг сэргээн засварласан бөгөөд бүтээн байгуулалт хийж байгаа үеийн зураг болон үерийн далан барьж дууссаны дараах зургуудаас оруулав. Хамтдаа бүтээн байгуулсан иргэддээ талархал илэрхийлье.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт