АЛДАРТ ЭХИЙН I, II ОДОНГИЙН МАТЕРИАЛЫГ АВЧ БАЙНА. ХУГАЦАА /2017 ОНЫ 2 САРЫН 15 ХҮРТЭЛ /

Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, эрүүл, саруул өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдийн "Алдарт эхийн" I, II одонгийн материалыг 2017 оны 2 сарын 25 хүртэл  хүлээн авах тул иргэд та бүхэн заасан шаардлагыг хангаж буй эхчүүд өнөөдрийн дотор өөрийн харъяа хороондоо очиж, холбогдох зөвлөгөө мэдээлэл авах юм байна.Одон авах эхчүүд дараах материалыг бүрдүүлнэ үү

Үүнд:

  1. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл
  2. Алдарт эхийн I,II зэргийн одонгоор шагнагдах эхийн анкет нийгмийн ажилтанаас авч бөглөнө үү 
  3. Тухайн эхийн цахим үнэмлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ/хэрвээ насанд хүрсэн бол иргэний үнэмлэхний хуулбар/-ыг 2018 онд нотариатаар баталгаажуулсан байна.
  4. Бага хүүхдээ төрүүлээд бүтэн 1 нас хүрсний дараа алдарт эх одонг авах эрх үүсэх бөгөөд тухайн үедээ аваагүй эхчүүд хүүхдээ төрснөөс хойшхи лавлагааг архиваас авч баримтыг хавсаргана.
  5. 6-н хүүхэд төрүүлсэн алдарт эх I зэргийн одон авах эхчүүд II зэргийн одонгийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлуулаад  хорооныхоо нийгмийн ажилтанд бүрдүүлж өгнөүү
Жич: Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ болон хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа /хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой бөгөөд 3-аас дээш хүүхэд үрчилж авсан бол одонг авах боломжгүй/
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт