ЦАГ АГААРЫН АЮУЛТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
  Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллээр 2019 оны 4-р сарын 16-ны өдрөөс 21-ний өдрүүдэд Монгол Улсын нийт нутгаар салхины хурд 18-20 м/с зарим тохиолдолд 24м/с хүртэл шороон шуурга шуурах тул ард иргэд, малчид, аж ахуйн нэгж байгууллагуудад дараах сэрэмжлүүлэгийг хүргэж байна.

1. Салхи шуурга ихтэй үед ил задгай гал түлэхгүй байж ой хээрийн түймрээс
урьдчилан сэргийлэх
2. Тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж холын замд зорчих
3. Мал хариулганд онцгойлон анхаарч салхи шуургатай үед бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг малд явуулахгүй байж аюулгүй байдлаа хангах
4. Барилга байгууламжийн дээврийн төмөр, цахилгааны шон, оруулга утсыг шалгаж гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх
5. Хүчтэй салхи шуургатай үед холын замд зорчихгүй байж төөрч осгохоос урьдчилан сэргийлэх
6. Гудамж талбайн гэрэлтүүлэгийн шон, сурталчилгааны самбар салхинд хийсч унахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хариуцах байгууллага, аж ахуйн нэгжүүд зохион байгуулах
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт