“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах иргэдийн анхааралд

      “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг 2019 оны 03 дугаар сарын 20ий өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 10ы өдрийг хүртэл  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн байранд хүлээн авна.

Тавигдах шаардлага:

  • Эмнэлэг- хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хугацаа нь хүчинтэй байх
  • Тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний биеийн байдал нь төслөө хэрэгжүүлэх боломжтой байх
  • Шаардлага хангасан аж ахуй эрхлэх үйл ажиллагааны төсөл
  • Үйл ажиллагаа эрхэлдэг ажлын байртай байх /өөрийн/
  • Төсөл хэрэгжүүлэгч нь аж ахуй, бичил бизнес эрхлэх туршлага, ур чадвартай байх

Жич:  Мал аж ахуй, худалдааны чиглэлээс бусад үйлдвэрлэл үйлчилгээний төсөл хамаарна.  Хүнсний үйлдвэрлэл эрхлэгч нь Мэргэжлийн хяналтын тусгай зөвшөөрөл,  Хүнс худалдаа үйлчилгээний  үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээтэй байх.                                            Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг санхүүгийн дэмжлэгт хамрагдахаар төсөл ирүүлсэн иргэний үйл ажиллагаа явуулж буй ажлын байртай нэг бүрчлэн танилцана.                                                                                                Төсөл ирүүлсэн иргэн нь төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг, тухайн хорооны Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын дарга, хэсгийн ахлагч, санхүүгийн дэмжлэгт хамрагдахаар төсөл өгсөн иргэдийн өмнө төслийнхөө талаар танилцуулга хийж, шалгаруулалтад оролцоно.                                                                                        

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Санхүүгийн дэмжлэг хүссэн  өргөдөл
  • Төсөл хэрэгжүүлэгчийн өөрийн болон хамтран ажиллах бусад иргэдийн иргэний үнэмлэхний хуулбар /Хан-Уул дүүргийн иргэн байх/
  • Хөдөлмөрийн чадвар алдалтын акт буюу Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр
  • Аж ахуй эрхлэх үйл ажиллагааны төсөл, төлөвлөгөө болон төсвийн саналыг боловсруулсан байх
  • Төслийг нөхөрлөл, хоршоо, бүлгийн зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх бол гишүүд, оролцогчдын үүрэг, хариуцлага, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг бичгээр тодорхойлсон байх

       Жич: Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн хэмжээ: 5.0 хүртэл сая төгрөг                                                      Санхүүгийн дэмжлэгийг 48 сарын дотор 100 хувь эргэн төлнө.

Холбогдох утас: 70134366

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт