Эко Хан-Уул дүүргийн хөгжилд хороодын залуучуудын оролцоо уулзалт хорооны иргэний танхимд 3 сарын 16-нд 10 цагт болно.
Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нийт залуусаас Иргэний танхимын суудлын багтаамжаас шалтгаалж 2 ээлж болгон зохион байгуулахаар болсон бөгөөд эхний ээлжийн сургалтанд нийт 15-34 насны 42 залуус ирж оролцсон.Цаашид 15-34 насны залуусын оролцоотойгоор Биогийн  нутаг дэвсгэрийн хөгжилд хувь хүний оруулах санал санаачилгаар бүтээн байгуулалтын “Бичил төсөл”-ийг бичиж дүүргийн залуучуудын чуулга уулзалтанд илтгэж, танилцуулан шалгарсан тохиолдолд төслийг хэрэгжүүлэх тодорхой санхүүжилтийг Хан-Уул ОНХХ-өөс санхүүжүүлнэ. Залуусаа та  бүхэнд Биогоо хөгжүүлэх сэтгэл зүрх байгаа бол энэ нэг боломж гэдгийг мэдээллэхэд таатай байна.Мөн дүүргийн Залуучуудын чуулга уулзалтанд оролцох 25 төлөөлөгч залуусыг сонгох тул залуусаа идэвхтэй оролцож БИОГОО ХӨГЖҮҮЛЭХЭД өөрийн дуу хоолойгоо өргөцгөөе !!!
 Таны дуу хоолой, таны санал, санаачилга бидэнд чухал !!!
Уулзалт: 2018 оны 03 сарын 16-ны 10 цагт Иргэний танхимд болно.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт